Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Герман, Мексикийн шигшээ баг нутаг буцахаар боллоо


Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий F хэсгийн хоёр тоглолт тун өрсөлдөөнтэй боллоо. Хасагдах шатанд өрсөлдөх хоёр багаар БНСУ болон Швед улсын шигшээ багууд тодорч Герман, Мексикийн шигшээ багуудыг гэрт нь буцааж энэ удаагийн ДАШТ-ий хамгийн том шуугианыг дэгдээлээ.

Казань хотын “Казань Арена” цэнгэлдэх хүрээлэнд БНСУ, Германы шигшээ багийн тоглолт болж, “Герман машин”-ыг Өмнөд солонгосчууд 2:0-ээр хожиж германчууд нутаг буцахаар боллоо.
 
Энэ хоёр багийн тоглолтод германууд 90 минутын турш олон удаа оролдлогууд хийж өрсөлдөгчийнхөө хаалга руу цөөнгүй цохилт хийсэн ч солонгосын хаалгач маш сайн хамгаалж гоол оруулах боломж олгосонгүй.

Харин нэмэлт 6 минутад БНСУ-ын Ким Юнь Гван болон Сун Хин Мин нар дараалан гоол оруулж  /90+6/ энэ ДАШТ-ий хамгийн том дуулианы эзэд боллоо. ОХУ-д аваргаа хамгаалахаар ирсэн ДАШТ-д 4 алт, 4 мөнгө, 4 хүрэл медаль хүртэж биднийгээ баясгасан Германы шигшээ баг тун муу тоглож, анх удаагаа шөвгийн 16-д үлдэж чадалгүй нутаг буцахаар боллоо.


Харин энэ тоглолттой зэрэгцэн Швед,  Мексик улсын шигшээ багуудын хэсгийн сүүлийн тойргийн тоглолт энэ үдэш Екатеринбург хотод болж Шведын шигшээ баг 3:0-ээр хожиж, хасагдах шатанд үлдлээ.

Энэ тоглолтын 50 дахь минутад Людвиг Аугустинссон  /Классон Викторын дамжуулалтаар/ анхны гоолыг оруулсан бол 62 дахь минутад Гранквист Андреас хоёр дахь гоолыг хийсэн. Харин 74 дэх минутад Мексикийн Альварес Эдсон авто гоол хийж шведчүүд 3:0-ээр ялалт байгууллаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан