Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ПЕРУГИЙН ШИГШЭЭ АВСТРАЛИЙГ 2:0-ЭЭР ХОЖИЖ НЭГ ЯЛАЛТ АВЛАА


Сочи хотын “Фишт” цэнгэлдэх хүрээлэнд урд шөнө хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий С хэсгийн Австрали, Перугийн тоглолт болж, Перугийн шигшээ анхны хожлоо авч, Австралийг 2:0-ээр яллаа.

Энэ тоглолтын эхний буюу хожлын гоолыг Перугийн довтлогч Каррильо Андре 18 дахь минутад оруулсан бол энэ багийн довтлогч Герреро Хосе 50 дахь минутад хоёр дахь гоолыг Австралийн хаалганд хийж, багийн хожлоо улам бататгасан юм.

Хэсгийн гуравт бичигдэж байсан Австралид хоёрт бичигдэж цааш өрсөлдөхийн тулд Перуг хожих даалгавартай байв. Харин хоёр хожигдолтой болж, нэгэнт гэртээ харих болсон Өмнөд Америкийн Перу өрсөлдөгчөө 2:0-оор хожиж, энэ дэлхийн аваргын анхны оноо, анхны хожлоо авч чадлаа.

Олон тооны зөрүүтэй Перуг хожихыг хүссэн австраличууд энэ удаа нэг ч гоол хийж чадалгүй хэсгийн сүүл мушгилаа. С хэсгээс ийнхүү Франц, Данийн шигшээ баг шөвгийн 16-д үлдэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан