Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Банкуудыг 500 тэрбум төгрөгөөр угжина
Арилжааны банкуудыг дахин хөрөнгөжүүлхэд 500 тэрбум төгрөг хэрэгтэй хэмээн Монголбанкны ерөнхийлөгч хэлсэн удаатай. Энэ мөнгийг хаанаас хэрхэн гаргаж авах арга замыг дээрх хуулиар тогтоож өгсөн байна. Үүнийг бүрдүүлж өгөхийн тулд банкны харилцагчид халаасаа эргүүлж, байдгаа барих хэрэгтэй болж байна. Иргэд, зээлдэгч нар “Банк л тогтвортой бол бид яахав” хэмээх марафон эхэлж байна гэсэн үг. Үүнийг “Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай хууль нь банкны харилцагч хадгаламж эзэмшигчдийн хөрөнгийг хамгаалах үүднээс банкны салбарын төлбөрийн чадварыг бэхжүүлэх, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хадгалах, улмаар эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилготой.
Арилжааны банкууд угжиндаа залгалаа хэлж болох нь. Учир нь УИХ-ын 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн хаалттай хэлэлцсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Банкийг дахин хөрөнгөжүүлэх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, хуулийн нэр томъёог “Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай ” болгон өөрчилж, хуулийн төслийг баталлаа.
Арилжааны банкуудыг дахин хөрөнгөжүүлхэд 500 тэрбум төгрөг хэрэгтэй хэмээн Монголбанкны ерөнхийлөгч хэлсэн удаатай. Энэ мөнгийг хаанаас хэрхэн гаргаж авах арга замыг дээрх хуулиар тогтоож өгсөн байна. Үүнийг бүрдүүлж өгөхийн тулд банкны харилцагчид халаасаа эргүүлж, байдгаа барих хэрэгтэй болж байна. Иргэд, зээлдэгч нар “Банк л тогтвортой бол бид яахав” хэмээх марафон эхэлж байна гэсэн үг. Үүнийг “Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай хууль нь банкны харилцагч хадгаламж эзэмшигчдийн хөрөнгийг хамгаалах үүднээс банкны салбарын төлбөрийн чадварыг бэхжүүлэх, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хадгалах, улмаар эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилготой.
Банкны салбарт хийгдсэн активын чанарын үнэлгээгээр өөрийн хөрөнгийн хүрэлцээний зохистой харьцааг хангаагүй, системд нөлөө бүхий банкны хувьцаа эзэмшигчдэд өөрийн хөрөнгийн дутагдалыг нэн тэргүүнд өөрийн нөөц бололцоогоор хангуулах, төрийн оролцооноос хувийн салбарын хөрөнгө оруулалтыг илүү хөхиүлэн дэмжих, тэргүүн ээлжинд хувийн хөрөнгө оруулагчдаас хөрөнгө босгох үйл ажиллагааг идэвхжүүлэх эрх зүйн орчинг уг хуулиар бүрдүүлсэн болно” хэмээн тайлбарлаж буй билээ.
Банкны салбарын уналтад орох гол шалтгаан хэт их зээл гаргасан гэдэг. Иргэдийн хэрэглээний зээл гэж эдийн засагчид ярьж буй.Тухайлбал, Монголбанкны судалгаанаас үзвэл энэ оны 1-р улиралд банкуудын гаргасан нийт зээлийн 19 .6 хувиар өссөн үзүүлэлт гарсан. Энэ Монгол Улсын нийт эдийн засаг болоод иргэдийн амьдралд хатуу цохилт болж эхэлж буйг судаалчид хэл буй. Үүний цаана банкууд санхүүгийн хүндрэлд орж мөнгөний эрэлд гарсныг дээрх хууль давхар баталж байна. Ийм учраас банкыг дахин хөрөнгөжүүлэх тухай хуульчилсан луйвар биеллээ олжээ гэж хэлэхэд буруудахгүй.

Энэ талаар Монгол банкнаас “Өөрийн хөрөнгийн дутагдалтай, системд нөлөө бүхий банкны хувьцаа эзэмшигчид нь өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх бүхий л арга хэмжээг авсан боловч өөрийн хөрөнгийн шаардлагыг 2018 онд багтаан шаардлага хангаагүй тохиолдолд төр тухайн банкны хувьцаа эзэмшигчдэд банкны бүх алдагдлыг хүлээлгэн, банкны хувьцааг алдагдлын дараах бууруулсан үнээр худалдан авах замаар дахин хөрөнгөжүүлэх арга хэмжээг авахаар хуульд заагаад байна” хэмээн тайлбарлав.
0 Сэтгэгдэл