Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УРУГВАЙЧУУД ОРОСУУДЫГ 3:0-ЭЭР ХОЖИЖ ХЭСГЭЭ ТЭРГҮҮЛЛЭЭ


Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий А хэсгийн Уругвай-ОХУ-ын шигшээ багийн халз тоглолт Самара хотын “Самара Арена” цэнгэлдэхэд болж, 3:0-ээр оросууд хожигдлоо. 

Энэ хоёр баг хоёулаа хасагдах шатанд өрсөлдөх эрхээ авсан бөгөөд Уругвайчууд ийнхүү А хэсгийг тэргүүллээ. Энэ тоглолтын эхний гоолыг  Луис Суарес  10 дахь минутад оруулсан бол 23 дахь минутад Денис Черышев өөрийн хаалгандаа авто гоол хийснээр оросууд 2:0-ээр хожигдож эхэлсэн бөгөөд Смольников 28 дахь минутад шар картаар торгууллаа.

Улмаар 38 дахь минутад Смольников дахин алдаа гаргаж улаан карт өргүүлж талбайгаас хөөгдсөнөөр оросууд 10-уулаа талбайд үлдлээ. Тоглолтын 38 дахь минутад Д.Черышевын оронд Фернандес сэлгээгээр орж ирлээ. Ийнхүү оросуудад тоглолтын эхний хагас маш хүнд байдалд үргэлжилж  өндөрлөв

.А хэсэг:
Уругвай - 9 оноо (3 хожил)
ОХУ - 6 оноо (2 хожил, 1 хожигдол)
Саудын Араб - 3 оноо (1 хожил, 2 хожигдол)
Египет - 0 оноо (3 хожигдол)
Уругвай "В" хэсгийн хоёроор гарсан багтай зургадугаар сарын 30-д ОХУ В" хэсийн нэгээр гарсан багтай долдугаар сарын 1-ний өдөр тоглоно.

Харин хоёрдугаар хагаст хүн дутуу оросууд нэлээд сайн эсэргүүцэл үзүүлсэн хэдий ч Самедовын гурван ч цохилт маш оновчгүй болсон юм. Уругвайчууд үе үе гавшгай, оновчтой дамжуулалт хийж хаалга руу довтолсон ч гоол нэмж оруулж чадалгүй байсаар төгсгөлийн 90 минутад Э.Каванигийн цохилт оновчтой болж гурав дахь гоолыг оруулав.

Ийнхүү Уругвайн шигшээ баг 3:0-ээр ОХУ-ын шигшээг хожиж хэсгээ итгэл төгс тэргүүллээ. А хэсэгт гурван хожилтой Уругвай 9 оноотой манлайлсан бол ОХУ-ын баг хоёр хожил, нэг хожигдолтой 6 оноотой удааллаа.
 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан