Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тори сармагчин тамхинаас гарна

Индонезийн амьтны хүрээнгийн тамхичин орангутаныг ажилтнууд нь тамхинаас гаргахыг оролдож байна. Хэдийгээр хориглосон ч гэсэн  үзэгчид түүний тор луу асаасан тамхи шидэж өгсөөр байгаад бүр тамхичин болгожээ.



 “Дүрэм журам зөрчдөг үзэгчдээс амьтны хүрээлэнгийн захиргаа бүр залхаж байна. Энд уг нь амьтдад элдэв хүнс, тамхи өгөхийг, тэдний тайван байдлыг алдагдуулахыг хориглодог. Харамсалтай нь жуулчид үүнийг байнга зөрчих юм” гэж орангутануудыг хамгаалах төвийн захирал Харди Бактанторо хэлжээ. Одоо үзэгчдийн  амьтан харах зайг холдуулснаар Тори сармагчин жуулчдаас 15 метр зайтай болжээ.

Х.Өлзий

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан