Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Япон Сенегалтай оноо тэнцлээ
Екатеринбург хотын “Екатеринбург Арена” цэнгэлдэх хүрээлэнд Япон-Сенегалын тоглолт болж, 2:2 тэнцээгээр өндөрлөж, багууд нэг нэг оноо авлаа.
Тоглолтын эхний гоолыг Сенегалын тоглогч Садио Мане 11 дэх минутад хийсэн бол Такаши Инүй 38 дахь минутад тэнцээний гоолыг оруулсан. Улмаар хоёр дахь үеийн 71 дэх миунтад Сенегалын М.Ваги хоёр дахь гоолыг оруулсан бол энэ гоолоос долоон минутын дараа Кэйсүкэ Хонда тэнцээний гоолыг хийлээ.
Хоёр баг урьд нь гурван удаа таарч тоглоход сенегалчууд ялалт байгуулсан бол энэ удаагийн тоглолт тэнцээгээр өндөрлөлөө.
Японы шигшээ баг эхний тоглолтод Колумбыг 2:1-ээр хожиж, Өмнөд Африкийн багийг Ази тивээс анхлан хожсон улс болсон түүхэн амжилтыг үзүүлээд байна. Мөн 2014 оны 20 дахь удаагийн ДАШТ-д мөн Колумбтэй нэг хэсэгт багтахад 4:1-ээр хожигдож байжээ. Энэ удаа Орост болж буй дэлхийн аваргад Азийн “хөх самурай”-нууд гараагаа сайхан эхлүүлсэн. Өнөөдөр ч Сенегалтай тэнцээ хийж чадсанаар хэсгээ дөрвөн оноогоор тэргүүлсэн хэвээр үлдлээ.
Сенегалын шигшээ баг “Орос-2018” дэлхийн аваргаас өмнө ердөө ганц удаа буюу 2002 оны Ази тивд зохиогдсон дэлхийн аваргаар оролцож байсан. Энэ удаа хэсгийн хүчтэй өрсөлдөгч Польшийг 2:1-ээр хожсон бол өнөөдөр Японтой тэнцэж оноо хуваалаа.
0 Сэтгэгдэл