Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Англи Панамыг 6:1-ээр хожлоо
Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий G хэсгийн Англи, Панамын тоглолт Доод Новгород хотноо эхэлж, дэлхийн аварга Англи, дэлхийн аваргад анх удаа оролцож байгаа Панамын шигшээ баг учраа тааран тоглоход англичууд 6:1-ээр илүүрхэн хожиж, хэсгийн хоёр дахь хожлоо авсан юм.
Өнөөдрийн тоглолтод Английн Жон Стоунз 8 болон 40 минутад, Жесси Лингард 36 дахь минутад Панамын хаалганд гоол оруулсан бол багийн ахлагч, довтлогч Харри Кейн 22 дахь минут болон 45+1 минутад торгуулийн цохилтоор, мөн 62 дахь минутад тус тус гурван гоол /Хет-трик/-ыг хийж энэ тоглолтын од боллоо.
Анх удаа ДАШТ-д оролцож байгаа Төв Америкийн Панам хоёр дахь тоглолтод Англид хожигдсон ч анхны гоолоо оруулж чадсан. Тоглолтын 77 дахь минутад Фелипе Бало энэхүү нэр төрийн болон түүхэн гоолыг хийсэн юм. Түүний хувьд дэлхийн аваргын тоглолтод гоол хийсэн анхны Панам хөлбөмбөгчин болж байна.
Энэ хотын 45 мянган хүний багтаамжтай “Нижний Новгород” цэнгэлдэх хүрээлэнд нийт зургаан тоглолт болохоос гурван тоглолт болжээ. ДАШТ-ий 1966 оны “Алтан цом”-ын эзэн болж байсан Английн шигшээ баг дөрвөн жилийн өмнө Бразилд болсон 20 дахь удаагийн ДАШТ-д хэсгээсээ гарч чадаагүй. Харин энэ удаа Панам, Бельги, Тунисын багтай нэг хэсэгт багтсан. Эхний тоглолтод Тунисын шигшээг 2:1-ээр хожсон англичууд өнөөдөр Панамын шигшээ багийг илүүрхэн хожиж хэсгээ Белгийн хамт тэргүүлж эхэллээ.
0 Сэтгэгдэл