Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Аргентинчууд хожигдсоноор хэсгээсээ гарч чадах эсэх нь бүрхэг боллоо
ОХУ-д болж буй хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий D хэсгийн Аргентин-Хорват тоглолтод 0:3-аар хорватчууд хожиж аргентинчууд хэсгээсээ гарч чадах эсэх нь бүрхэг боллоо.
Нижний Новгород хотын “Нижний Новгород” цэнгэлдэх хүрээлэнд 43319 үзэгч ирж сонирхсон энэ тоглолтын эхний 45 минутад гоол оролгүй өндөрлөв. Харин хоёрдугаар хагаст хорватчууд давамгайлж, 53 дахь минутад довтлогч Анте Ребич эхний гоолыг оруулж Хорват тэргүүлж эхлэв.
Улмаар хагас хамгаалагч Лука Модрич 80 дахь минутад хоёр дахь гоолыг хийсэн бөгөөд 90 дэх минутад хагас хамгаалагч Иван Ракитич дахин гоол орууллаа. Ийнхүү хорватчууд хэсгээ зургаан оноогоор тэргүүлж шөвгийн 16-д өрсөлдөх эрхээ авсан бол аргентинчүүд маш хүнд байдалд ороод байна.
Хошой дэлхийн аварга /1978, 1986/ Аргентины шигшээ баг хамгийн сүүлд 2014 оны Бразилд болсон ДАШТ-д мөнгөн медаль хүртсэн юм.
0 Сэтгэгдэл