Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОХУ-ын шигшээ баг хөгжөөн дэмжигчдийнхээ цөсийг хөөргөсөн тоглолт үзүүллээ


ДАШТ-ий А хэсгийн ОХУ-Египет улсын шигшээ багуудын халз тулаан Санкт-Петербург хотын “Санкт-Петербург” цэнгэлдэхэд болж, 3:1-ээр оросууд өрсөлдөгчөө хожиж  ДАШТ-ий 2 дахь ялалтаа байгууллаа.

Тус тэмцээний хоёрдугаар хагасын 47 дахь минутад Египетийн Ахмед Фатхи өөрийн хаалгандаа авто гоол хийснээр онооны харьцаа 1:0 болж оросууд тэргүүлж эхэлсэн.

Харин Денис Черышев 59 дэх минутад гоол оруулснаар 2:0 болсон бол  Артем Дзюба гуравхан минутын дараа буюу 62 дахь минутад дахин гоолдож 3:0-ээр ОХУ-ын шигшээ баг хол тэргүүлж хөгжөөн дэмжигчдийнхээ цөсийг хөөргөсөн юм.

Энэхүү тоглолтын 73 дахь минутад Египетын Мохамед Салах гоол оруулснаар оноо 3:1 болов. Төгсгөлийн 20 гаруй минутад Египетын баг гоол хийж оноог ахиулж чадалгүйгээроросууд 3:1-ээр өрсөлдөгчөө хожлоо.

Денис Черышевыг 2018 оны ДАШТ-д гурав дахь гоолоо оруулж, алдарт Роналдогийн амжилттай зэрэгцээд байгаа юм. Мөн Артем Дзюба энэ ДАШТ-д хоёр дахь гоолоо оруулаад байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан