Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Юя Осака булангийн цохилтоос гоол оруулан багтаа хожил авчирлаа


Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий Н хэсгийн эхний тоглолт Саранск хотын “Мордовия Арена” цэнгэлдэх хүрээлэнд Колумб, Японы шигшээ багийн халз тулаанаар эхэлж 2:1-ээр Японы баг хожлоо.

Тоглолтын нэгдүгээр хагасын 6 дахь минутад Японы багийн тоглогч Юя Осакагийн хаалга руу өшиглөсөн бөмбөгийг Колумбын хагас хамгаалагч Карлос Санчес гараараа хүрч хаасан. Улмаар талбайн шүүгч Карлос Санчест улаан хуудас өгч, Японы багаас Шинжи Кагава 11 метрийн торгуулийн цохилтыг амжилттай хийж, япончууд 1:0-ээр тэргүүлж эхэллээ.

Колумбын шигшээ баг хэдийгээр арвуулаа үлдсэн ч уйгагүй зүтгэлийн дүнд Радамел Фалкао дээр гаргасан алдааг гоол болгож чадав. Ийнхүү Колумбын багаас 39 дэх минутад Хуан Кинтеро хаалттай цохилтоос гоол оруулж, тоглолтын харьцааг тэнцүүлснээр эхний хагас өндөрлөв.

Харин тоглолтын хоёрдугаар хагас эхэлснээс хойш Японы баг тасралтгүй довтолгоо өрнүүлсэн. Үүний үр дүнд тоглолтын 73 дахь минутад Японы тоглогч Юя Осака  булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг мөргөж, гоол оруулан багтаа хожил авчирлаа. 
 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан