Допингтой холбоотой асуудлаар нэр бүхий бөхчүүд Монголын үндэсний бөхийн холбоонд санал ирүүлжээ. Учир нь сүүлийн үед их яригдаж байгаа допингийн шинжилгээ авдаг байгууллага болон Монголын үндэсний бөхийн холбоог зарим талаар хардах, шинжилгээний хариу гарсан бөхчүүдийг хооронд нь солих, шинжилгээнд бүдэрсэн бөхчүүд Допингийн эсрэг төвийн ажиллагсадтай хуйвалдан өөрсдийн хариуг дардаг гэх зэрэг үнэн, худал нь мэдэгдэхгүй олон хардлага сэрдлэг гарч буй. Иймд энэхүү эргэлзээг нь тайлах үүднээс өнөөдөр Монголын үндэсний бөхийн холбооны зарим төлөөлөл, бөхчүүд, бөхийн “Жудаг” групптэй хамтран Допинийн эсрэг үндэсний төвд очиж шинжилгээнд хамрагдсан бөхчүүдийн гарын үсэг зурсан хуудас, ирсэн хариуг нэг бүрчлэн тулгаж үзэхээр болсон байна.
Тиймээс шударга үнэнийг эрэлхийлж байгаа бөхчүүд, багш дасгалжуулагч нар допингтой холбоотой мэдээ, мэдээлэл нийтэлж буй иргэд болон сэтгүүлчдийг дээрх төвд хүрэлцэн ирэхийг урьсан байна.