Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дэлхийн 4 удаагийн аварга Герман Мексикчүүдэд 0:1--ээр хожигдлоо


Хөл бөмбөгийн ДАШТ-ийн F хэсгийн тоглолт Герман, Мексикийн тоглолтоор эхэлж, 1:0–ээр Мексикийн шигшээ багийн ялалтаар өндөрлөв.  

2014 оны Дэлхийн аварга, медалийн таамагт нэгээр гарч байсан Герман шигшээ баг ийнхүү анхны ялагдлаа хүлээж, дэмжигчдийнхээ урмыг хугаллаа. Тоглолтын 35 дахь минутад Мексикийн шигшээ багийн довтлогч Ирвинг Лосаногийн хийсэн бөмбөг тоглолтын хувь заяаг шийдвэрлэсэн цор ганц гоол байлаа. 

Германы багийнхан тоглолтын турш онооны харьцааг өөрчлөхөөр нийт 25 удаа довтолсон ч Мексикийн хаалгач Гилмеро Очоа бүх довтолгоог амжилттай хаасан юм. Герман улс гучин зургаан жилийн дараа ДАШТ-ийн эхний тойрогт ялагдал хүлээж байна.      

Мексикийн шигшээ багийн хувьд анх удаа Германы багийг дэлхийн аваргын талбайд буулган  авсан юм. Талууд өмнө нь 11 удаа тоглож, Герман зургаа, Мексик хоёр удаа ялж, гурван удаа тэнцэж байжээ.

Мексикчүүд ирэх бямба гарагт Ростов-На-Дону хотод Өмнөд Солонгосын шигшээ багтай тоглох бол Германы баг мөн тэр өдөр Сочи хотод Шведийн багтай хэсгээс гарахын төлөө өрсөлдөх юм.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан