Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бөхчүүд наадмын бэлтгэлдээ гарлаа


Улсын баяр наадам болоход сар хүрэхгүй хугацаа үлдээд байгаа энэ өдрүүдэд бөхчүүд аймаг нутгийн дэвжээгээрээ хуваагдан гал болж бэлтгэлдээ гарчээ.

Увс аймгийн “Увс нуур бөхийн гал”-ын бөхчүүд Хайртхаан амралтад наадмын бэлтгэлдээ гарсан бол энэ сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймгийн "Өлгийн хүчтэн дэвжээ”-ний бөхчүүд Харзтайд, Дархан-Уул аймгийн “Дархан хайрхан дэвжээ”-ний бөхчүүд "Зулзагын" голд тус тус бэлтгэлээ базааж байна. 

Говь-Алтай аймгийн “Хантайшир дэвжээ”-ний бөхчүүд “Цонжин болдог”-ийн "Мандал" амралтад 6 дугаар сарын 11-нд бэлтгэлдээ гарсан бол Өвөрхангай аймгийн “Их Монголын хүчтэн дэвжээ”-нийхэн энэ сарын 13-нд Төв аймгийн Бугын сангийн аж ахуйд, Хэнтий аймгийн “Хан Хэнтийн аварга дэвжээ”-ний бөхчүүд Ар гүнтийн давааны "Цагаан хустын ам"-нд энэ сарын 14-нд тус тус наадмын бэлтгэлээ базааж эхэллээ.

Орхон, Хөвсгөл аймгийн бөхчүүд зургадугаар сарын 20-ноос наадмын бэлтгэлдээ гарахаар болжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан