Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОХУ-ын баг, Саудын Арабыг 5:0-ээр хожиж, анх удаа түүхэн ялалт байгууллаа


Москва хотын Лужники цэнгэлдэх хүрээлэнд хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий салхийг хагалж ОХУ, Саудын Арабын шигшээ багийн тоглолт эхэлж, Оросын шигшээ баг өрсөлдөгчөө 5:0-ээр хожиж түүхэнд бичигдэх гайхалтай ялалт байгууллаа.

Лужники цэнгэлдэхэд цугласан 78 мянга гаруй үзэгчдийн өмнө ОХУ-ын шигшээ багт Краснадор хотоос дуудагдсан Юрий Газинский 12 дахь минутад фанатуудынхаа сэтгэлийг догдлуулсан анхны гоолыг мөргөж оруулан ялалтын салхийг сэвэлзүүлсэн юм. Энэ гоол оросуудын урмыг сэргээсэн төдийгүй тэдний ур чадвараа гарган, давуу байдлаа олж харж, эрч хүчтэй тоглох боломжийг нь нээсэн гэж болно. Улмаар 43 дахь минутад Денис Черышев /2:0/, 56 дахь минутад Артем Зюба /3:0/, 91 дэх минутад дахин Д.Черышев /4:0/ гоол оруулж баараггүй хожих нь тодорхой болсон юм.

Ингээд зогссонгүй оросуудад нутгийн тэнгэр ивээж, дахин гоол оруулах боломж гарсан бөгөөд торгуулийн цохилтоор сүүлийн 5 дахь гоолыг 94 дэх минутад Александр Головин гайхалтай оновчтой оруулж дэвжээний эзэн баг 5:0-ээр итгэл төгс, хол тасархай хожлоо.

Энэ тоглолтын шүүгчээр Питана, Белатти, Майдана /бүгд Аргентин/ болон Иррати /Итали/, Астроса /Чили), Вильяно /Аргентин/, Орсато /Итали/ нар ажилласан юм.  

Станислава Черчесова  дасгалжуулагчтай ОХУ-ын шигшээ багийн дараагийн тоглолт энэ сарын 19-нд буюу ирэх мягмар гарагт Санкт-Петербург хотноо  Египет улсын шигшээ багтай тоглоно. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан