Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сарын дундаж цалин 39.2 мянган төгрөгөөр нэмэгдсэн статистик гарлаа


Статистикийн үндэсний хорооны тавдугаар сарын нийгэм, эдийн засгийн төлөв байдлын тайлан гарлаа. Энэ оны эхний улиралд Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 38.7 мянган аж ахуйн нэгж байгууллагын 602 мянган ажилчин хамрагдсан байна. Шимтгэл төлөгч аж ахуйн нэгж, байгууллага 0.3 мянгаар нэмэгдэж ажилчдын тоо 11.8 мянгаар буурчээ. Тэгвэл нэг ажилчинд ногдох сарын дундаж цалин 998.4 мянган төгрөгт хүрсэн тооцоо гарав. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 39.2 мянган төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт аж. Ажилчдын дундаж цалинг байгууллагын хариуцлагын хэлбэрээр авч үзвэл төрийн өмчит үйлдвэрийн газарт ажиллагчдын дундаж цалин 1.3, хувьцаат компанид ажиллагчдынх 1.2, хязгаарлагдмал хариуцлагтай компанид ажиллагчдынх 1.1 сая төгрөг байна.
Сарын дундаж цалинг мэргэжлийн ангиллаар нь харвал    суурин төхөөрөмж, машин механизмын операторч, угсрагчын сарын дундаж цалин 1.3 сая төгрөг байгаа нь хамгийн өндөр юм. Харин ХАА, ой, загас агнуурын мэргэшсэн ажилчдын дундаж 512.9 мянган төгрөг байгаа нь хамгийн бага нь аж.
Мөн эдийн засгийн салбараар нь ангилж үзвэл уул уурхайн олборлох салбарын ажилчдын сарын дундаж цалин 2.4 сая төгрөг байна. Харин урлаг, үзвэр тоглоомын салбарт ажиллагчдын сарын дундаж цалин 609 мянган төгрөг байгаа нь хамгийн багад тооцогдлоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан