Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мөнгөний бодлогын хороо анхны шийдвэрээ ирэх баасан гарагт гаргана


Нэмэлт өөрчлөлт орсон Төв банкны /Монголбанк/ тухай хууль энэ оны
04-р сарын 01 –ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн билээ. Энэ хуулиар    мөнгөний бодлогын шийдвэр гаргадаг Мөнгөний бодлогын зөвлөлийг Мөнгөний бодлогын хороо болгон өөрчилсөн. Ингээд Монголбанкны Ерөнхийлөгчийн давуу эрхтэй гаргадаг байсан шийдвэрийг хамтын удирдлагын зарчимд шилжүүлсэн юм.   Мөн хуулийн дагуу гишүүдийг УИХ-аас томилдог болж, журмаар хоёр удаа хэлэлцүүлэг хийснээр мөнгөний бодлогын шийдвэрийг гаргадаг болсон байна. Мөнгөний бодлогын хороо өчигдөр анхны хурлаа хийлээ. Тэгээд эдийн засгийн өнөөгийн болон ирээдүйн төлөв, эрсдэл, мөнгөний бодлогын төлөв,  альтернатив хувилбаруудын талаарх таницуулгыг хэлэлцжээ. Мөнгөний бодлогын хорооны хуралдааны шийдвэр гаргах хэлэлцүүлэг ирэх баасан гарагт буюу  15-ны болно. Энэ хурлаар  хорооны гишүүдийн олонхийн саналаар бодлогын шийдвэрийг гаргаж, олон нийтэд танилцуулах юм.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан