52 кг-д дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт Европын залуучуудын аварга, Европын насанд хүрэгчдийн мөнгөн медальт Азербайжаны Элвин Мамишзадетэй өнөөдөр 21.30 минутаас тоглох байгаа. Энэхүү боксчинтой манай гавьяат маань 2011 оны Бакугийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээр нутагт нь гар зөрүүлсэн. Харамсалтай нь өрсөлдөгч нь түүнийг 17:14-өөр ялснаар Н.Төгсцогт олимпын эрхээс мултарсан билээ. Тэрээр энэ удаа Азер залуугаас даагаа нэхэж чадвал дараагийн учраа нь Италийн Винченцо Пикарди. 2009 оны Миланы дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 17-хан насандаа Н.Төгсцогт Италийн домог болсон олимп, дэлхийн хошой медальтай Винченцо Пикардиг нутагт 12:7-оор ялж шуугиан дэгдээж байсан билээ.