Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Манай тамирчид буудлагын ДАШТ-ээс медальтай ирлээ



Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа тэргүүтэй буудагчид өнөөдөр эх орондоо ирлээ. Тэд Швейцарь Улсын Тун хотноо зохион байгуулагдсан Дэлхийн цэргийн спортын холбоо /CISM/-ны Буудлагын дэлхийн аварга шалгаруулах 50 дахь удаагийн тэмцээнд оролцоод ирж буй юм. 

Тус тэмцээнд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс долоон тамирчин амжилттай оролцож, “Алдар” спорт хорооны тамирчин, дэд хурандаа О.Гүндэгмаа, ОУХМ Т.Баярмаа, Г.Хэрлэнцэцэг нар спорт гар бууны дасгалд багийн дүнгээр хүрэл, хурдан буудлагын төрөлд мөн хүрэл, О.Гүндэгмаа ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль хүртсэн юм. Буудлагын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 48 орны мэргэн бууч өрсөлджээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан