Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
“Орос-Монголын санаачилга-2018” цуврал арга хэмжээнд оролцогчдод ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин илгээлт ирүүлэв
ОХУ-ын Ерөнхийлөгч нарын ивээл дор зохион байгуулагдаж буй “Монгол-Оросын санаачилга-2018” хамтын ажиллагааны цуврал арга хэмжээ өчигдөр албан ёсоор эхэлж, Монгол-Оросын эдийн засгийн чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нээж үг хэлсэн юм.
Мөн чуулганы нээлт болж байгаатай холбогдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин илгээлт явуулсан бөгөөд илгээлтийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины бие төлөөлөгч Игорь Евгеньевич Левитин уншиж танилцуулав.
Илгээлтэд:
“Эрхэм хүндэт анд нөхөд өө!
“Орос-Монголын санаачилга-2018” цуврал арга хэмжээ эхэлж байгааг тохиолдуулан та бүхэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байна.
Манай улс Монгол Улстай тогтоосон эртний уламжлалт сайн хөршийн, харилцан хүндэтгэлтэй, найрсаг харилцаагаа өндрөөр үнэлдэг. Хоёр талын иж бүрэн цогц харилцааг стратегийн түншлэлийн үзэл санааны дагуу хөгжүүлэх нь Евразийн чиглэлд баримталж буй манай улсын гадаад бодлогын эн тэргүүний зорилтуудын нэг юм.
Энэ утгаараа ажил хэрэгч улс төрийн яриа хэлэлцээг бүхий л түвшинд өргөжүүлэх, тээвэр, дэд бүтэц, эрчим хүч болон хөдөө аж ахуй зэрэг чиглэлээр хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэхэд бид онцгой ач холбогдол өгдөг.
“Орос-Монголын санаачилга-2018”-ын хүрээнд зохион байгуулагдаж буй арга хэмжээнүүд нь харилцан ярилцах сайхан боломжийг манай хоёр улсын төв болон орон нутгийн эрх баригчид, бизнесийн хүрээнийхэн болон олон нийтийн байгууллагын төлөөлөгчдөд олгох юм. Та бүхний уулзалт Орос-Монголын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт болон аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааны олон асуудлыг нухацтай хэлэлцэх боломж олгож, харилцан ашигтай шинэ гэрээ хэлцлүүд байгуулах, шинжлэх ухаан техникийн дэвшилтэт ололт болон мэргэжлийн туршлага солилцоход тус дөхөм үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Та бүхэнд чин сэтгэлээсээ амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна” гэжээ.

0 Сэтгэгдэл