Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлд 392.9 тэрбум төгрөгийн өртөгтэй төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна


Улаанбаатар хотод улс, нийслэлийн төсвийн хөрөнгө болон орон нутгийн хөгжлийн сан, бусад төсвийн эх үүсвэрүүдээр 392.9 тэрбум төгрөгийн  өртөгтэй  1169 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг одоогоор зохион байгуулаад байна. Үүнээс, нийслэлийн Засаг даргаас эрх шилжсэн 99 захирамжаар 346.7 тэрбум төгрөгийн 558 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагаа зохион байгуулж байгаа юм. Одоогын байдлаар 386 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагаа зарлагдаж, 172 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагаа зарлагдаагүй байна. Ингээд нийслэлд хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээний хэрэгжилт  71 хувийн хэрэгжилттэй гэж гарлаа. Улирлын чанартай барилга, зам, инженерийн шугам сүлжээний ажил удаашралтай байгаа аж. Ялангуяа шинээр барих сургууль цэцэрлэгийн барилгын ажил эхлээгүй байна. Учир нь газрын маргааны, тендер шалгаруулалт нь оройтсон зэрэг шалтгаан байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан