Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОХУ-ын Гаалийн байгууллагын ”Хаалгач” ажиллагаанд Монголын гааль нэгдлээ


Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн Оросын Холбооны Улсад энэ сарын 14-өөс долдугаар сарын 15-ны хооронд болно. Үүнтэй холбоотойгоор холбоотойгоор тус улсын Холбооны гаалийн алба ДГБ-ын дэмжилгээр “Goalkeeper” буюу "Хаалгач" ажиллагааг зохион байгуулж байна. Энэ ажиллагаанд манай улсын гаалийн байгууллага оролцож байгаа аж.
Учир нь сүүлийн үед хуурамч бараа, оюуны өмчийн зөрчил хэрэглэгчийн эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөгөөр нөлөөлөх болсонтой холбоотойгоор "Хаалгач" эхлүүлжээ. Энэ хүрээнд зорчигчийн хяналт ажиллагааг 06-р сарын 1-31-ний хооронд явуулах болжээ.
Уг ажиллагаа нь ОХУ-ын хилээр нэвтрэх зорчигчийн 10 000 еврогоос дээш үнэ шингэсэн бараа, 10 000 ам. доллартай тэнцэх хэмжээний бэлэн мөнгө болон валютын үнэт зүйлс, 2000 ширхэгээс илүү янжуур тамхи, CITE-н конвенцид хамаарах эд зүйлс, соёлын үнэт зүйлс, зэвсэг, тэсрэх дэлбэрэх бодис, оюуны өмчийн эрхээр хамгаалагдсан бараа, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, түүний угтвар бодис, хориглосон хязгаарласан бараатай холбоотой зөрчилийн хууль бус үйлдэлтэй тэмцэх зорилготой юм. Өмнө нь Карго буюу ачаанд мөн хяналт шалгалт хийжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан