Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Дэлхийд өрсөлдөх Сонгинохайрханчууд” англи хэлний олипиадыг 3 дахь удаагаа амжилттай зохиолоо


Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазарын санаачлага, дэмжлэгээр “Дэлхийд өрсөлдөх Сонгинохайрханчууд” англи хэлний олимпиад Сонгинохайрхан дүүргийн 67, 74, 76, 104, 105, 121, 124-р сургуулийн 12 дугаар ангийн сурагчдын дунд дөрөв дэх удаагаа зохион байгууллаа. Уг олимпиад нь дүүргийн ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдыг “Англи хэл” сурах, ЭЕШ-ыг амжилттай өгөх үйл явцыг дэмжих, амжилттай суралцагсдыг урамшуулах, сурталчлах, цаашид гүнзгийрүүлэн суралцуулах замаар улсын болон олон улсын төвшинд өрсөлдөхүйц сурагч, оюутан, мэргэжилтэн болоход нь дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

Олимпиадын нэгдүгээр шат дээрх сургуулиудын 12-р ангийн нийт 670 суралцагчдын дунд тест хэлбэрээр 2018 оны 05-р сарын 28-ны өдөр буюу өнгөрсөн даваа гарагт сургууль тус бүр дээр зохион байгуулсан байна. Ингээд тестийн оноогоор сургууль тус бүрээс шалгарсан эхний гурван сурагч, нийт 21 сурагч өнөөдөр 67-р дунд сургууль дээр хоёр дугаар шатны шалгаруулалтанд орлоо. Хоёрдугаар шатанд шалгарсан сурагчдыг “Миний ирээдүйн зорилго” сэдвээр эссэ бичлэгийн болон өөрийгөө англиар хэрхэн зөв, цэгцтэй бусдад илэрхийл чадаж байгаагаар нь өрсөлдүүллээ.

 “Дэлхийд өрсөлдөх Сонгинохайрханчууд” англи хэлний олимпиадыг УИХ-ын гишүүний ажлын алба, Сонгинохайрхан дүүргийн Боловсролын хэлтэс хамтран зохион байгуулж буй бөгөөд шалгаруулалтыг 10 гаруй жилийн туршлагатай “Сантис” сургалтын төвийн АНУ-аас ирж багшилж байгаа хоёр багш явуулсан юм. Уралдаанд 1, 2, 3 дугаар байр эзэлсэн 3 сурагчийг энэ зун Сингапур улсад хэлний курст үнэ төлбөргүй суралцуулна. Харин 4–8 дугаар байр эзэлсэн суралцагчдыг “Santis” гадаад хэлний сургалтын төвд 100 хувийн хөнгөлөлттэй суралцуулах бол  9–21 дүгээр байрт жагссан суралцагчдыг УИХ-ын гишүүний нэрэмжит өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнана.

Шалгаруулалтын явцыг УИХ-ын гишүүний Ажлын алба, Сонгинохайрхан дүүргийн Боловсролын хэлтэс, Дүүргийн сургуулиудын англи хэлний багш нарын төлөөлөл, оролцогчдын эцэг эхийн хяналт тавьж ажилласан юм. Багш, сурагч, эцэг, эхчүүдийн зүгээс залуу үеийг сурч хөгжихөд энэхүү уламжлалт олимпиад томоохон дэмжлэг болдогт талархаж буйгаа хэлж байлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан