Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХЗХ-ны актив өссөн ч орлого буурчээ


Хадгаламж, зээлийн хоршоо /ХЗХ/-ны салбарын нийт актив энэ оны нэгдүгээр улиралд 160.8 тэрбум төгрөг болов. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 39 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт.Ингээд  сүүлийн зургаан жилд анх удаа 30-аас дээш хувиар өсөөд байна.
ХЗХ-дын нийт зээлийн багц 117.9 тэрбум төгрөг байгаа нь активын 73.3 хувь болжээ. Харин татан төвлөрүүлсэн хадгаламжийн нийт үлдэгдэл 108 тэрбум төгрөг байгаа нь нийт эх үүсвэрийн 67.2 хувийг бүрдүүлж байна. Өнгөрсөн онуудтай харьцуулахад хадгаламжийн хэмжээ хамгийн өндөр буюу 44.7 хувийн өсөлттэй байгаа юм.

Ний хадгаламжийн  96.8 хувь нь хугацаатай, 3.2 хувь хугацаагүй байна. Харин хувь хөрөнгийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.3 тэрбум төгрөгөөр буюу 9.9 хувиар өсч, гишүүдийн тоо 9741-ээр нэмэгдэн 57659 боллоо.
Хоршоодын нийт орлого энэ оны эхний улиралд 40.8 хувиар, нийт зардал 44.2 хувиар тус тус өсөв. Үүнээс шалтгаалан цэвэр орлого 500 сая төгрөг болж өнгөрсөн  оныхоос 4.4 хувиар буурчээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан