Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Чөлөөтийн шигшээгийнхэнд электрон цаг бэлэглэлээ


Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир, спортын газар Японы Шизуока мужийн Яйзү хоттой 2020 он хүртэл хамтарч ажиллах гэрээ байгуулсан. Хамтын ажиллагааны хүрээнд Яйзү хотын дарга Накано Хиромичи албаны хүмүүсийн хамтаар манай улсад айлчилж буй. Айлчлалын хүрээнд өнөөдөр чөлөөт бөх, пара хөнгөн атлетикийн төлөөллүүдтэй уулзаж хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Тодруулбал Чөлөөт бөхийн шигшээ баг ирэх 8-р сард Яйзү хотод хамтарсан бэлтгэлд гарахаар талууд тохиролцлоо. Мөн Яйзү хотын дарга Монголын чөлөөт бөхийн шигшээ багт бэлтгэлийн үед хэрэглэгддэг электрон цаг бэлэглэлээ.
Харин Пара хөнгөн атлетикийн тамирчдын хувьд жилдээ 1-2 удаа Яйзү хотод хамтарсан бэлтгэлд гардаг. Цаашид хамтарсан бэлтгэлийн тоогоо нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа Монголын үндэсний пара хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Б.Батдорж уулзалтын үеэр илэрхийлсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан