Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

57 ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхийг хязгаарлав


Компанийн тухай хуульд хувьцаат компани ТУЗ хувьцаа эзэмшигчдийнхээ ээлжит хурлыг санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор буюу жил бүрийн 5 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө зарлан хуралдуулахаар заасан байдаг.
Ингэхдээ дээрх хууль болон Санхүүгийн зохицуулах хорооны 2012 оны 34 дүгээр тогтоолоор батлагдсан "Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх тухай журам"-ын дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулж, уг журам болон Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг нийтэд нэн даруй мэдээлж, холбогдох баримт бичиг, мэдээллийг хурал хуралдуулсанаас хойш ажлын гурван өдрийн дотор Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлэх үүрэг хүлээдэг билээ.


Тэгвэл энэ хуулийн заалтыг биелүүлээгүй, заасан хугацаанд хувьцаа эзэмшигчдийн хурлаа хуралдуулаагүй нэр бүхий 57 ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/ нь  хувьцаа эзэмшигчдийн хурлыг ээлжит бусаар зарлан хуралдуулахаас бусад бүрэн эрхгүй болсныг Санхүүгийн зохицуулах хорооноос албан ёсоор мэдээллээ.
Хурал хуралдуулахаас бусад бүрэн эрх нь дуусгавар болсноос хойш эдгээр ТУЗ-үүдтэй байгуулсан аливаа гэрээ, хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тус ХК-уудын хувьцаа эзэмшигч, удирдлага, харилцагч байгууллага болон бусад холбогдох этгээдүүдэд анхааруулаад байна.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан