Монгол Улс энэ оны эхний 4 сард дэлхийн 125 улстай худалдаа хийжээ. Ингээд гадаад худалдааны нийт бараа эргэлт 3.7 тэрбум ам.доллар болов. Үүнээс экспорт 2.1, импорт 1.6 тэрбум ам.долларт тус тус хүрлээ.
Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 690 сая ам.доллараар нэмэгдэв. Задлаад харвал экспорт 225.8, импорт 464.2 сая ам.доллараар тус бүр өссөн байна.
Гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн оны мөн үеэс 238.5 сая ам.доллараар буурч, 543.4 сая америк долларт болсон дүн гарлаа.
Экспорт өсөхөд нөлөөлсөн хүчин зүйлс:
-Боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 68.8
-Үнэт, хагас үнэт чулуу, металл гоёлын зүйлс 68.7 сая ам.доллараар өссөн байна.
Харин импорт өсөхөд нөлөөлсөн хүчин зүйлс:
-Эрдэс бүтээгдэхүүний импорт 90.3
-Дизелийн түлш 56.9
-Машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, эд анги 120.6
- Тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги 78.6
-Үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүний импорт 56.8 сая ам.доллараар тус бүр нэмэгджээ.