“Мехико-1968” олимпын наадмын хүрэл медальт, Монгол Улсын ардын багш, гавьяат тамирчин Чимэдбазарын Дамдиншаравын нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үе, залуучуудын олон улсын нээлттэй тэмцээн Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын спорт хорооны зааланд болов. Тэмцээний төгсгөлд их аварга Д.Дагвадорж Ч.Дамдиншарав гуайд гэнэтийн бэлэг өгчээ. Энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа ийн бичжээ. “Тэртээ 50 жилийн тэртээ Мехикогийн тэнгэрт БНМАУ анхны олимпын медальтан төрж байжээ. Тэр хүн бол Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын харьяат Чимэдбазарын Дамдиншарав юм.
Тухайн үеийн БНМАУ одоогийн Монгол Улс түүхэндээ анх удаа Токиогийн 19 дэх зуны Олимпын их наадамд оролцож байсан. Дамдиншарав багшдаа ТОКИО 2020 олимпийн наадмыг үзэх хүндэт урилгаа өгөв” гэсэн байна.