Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Судлаачид мөнгөний бодлого зээлийн хүүг бууруулахад чиглэж байна гэж дүгнэв


Монголбанкнаас 2017 онд хэрэгжүүлсэн мөнгөний бодлогын үр дүн, хэрэгжилтэд  “Монголын эдийн засгийн шинжилгээ, судалгааны төв” хөндлөнгийн судалгаа хийжээ.  
Тус  төвийн захирал Г.Бумчимэг "2017 оны туршид Монголбанк мөнгөний бодлогын хүүг нийтдээ 3 нэгж хувиар бууруулсан.  Мөнгөний бодлогын төлөв нь эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн. Мөн инфляцийг 8 хувиас дээшгүй түвшинд барих бодлогын зорилт хангагдсан. Төлбөрийн тэнцэл 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Энэ нь гадаад валютын нөөцийг  3 тэрбум  ам.долларт хүрхэд нөлөөлөв. Гадаад валютын нөөц ийнхүү нэмэгдсэн нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтворжиж эдийн засагт нааштай үр дүнд гарахад хүрсэн" хэмээн онцлон үзэж буй юм.
Тэгвэл он гарсанаас хойш  Монголбанк бодлогын хүүг дахин 1 нэгж хувиар бууруулж, 10 хувь болгосон.   Мөнгөний бодлогын төлөв цаашид ч эдийн засгийн өсөлтийг дэмжих, зээлийн хүүгийн түвшинг бууруулах чиглэлтэй байгаа хэмээн судлаачид дүгнэж байна. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан