Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
191 ХҮҮХДИЙН МАРШ ТАКТИКИЙН ТЭМЦЭЭН ТОСОНЦЭНГЭЛ СУМАНД БОЛЛОО
Завханы Тосонцэнгэл сумд "Бид эх орны эзэд” хүүхдийн хөгжил, хамгааллын хөтөлбөрт арга хэмжээний дуут жагсаалын үзлэг болж байна. Завхан аймгийн хэмжээнд тав, Тосонцэнгэл сум, зүүн бүсд хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү арга хэмжээнд гурван сургуулийн есөн бүлгийн 191 хүүхэд оролцож байна.
"Дуут жагсаалын үзлэг"-ийн дараа суралцагчдын сурсан мэдсэнээ тайлагнах арга хэмжээ буй "Марш тактикийн тэмцээн" боллоо. Энэхүү арга хэмжээг аймгийн Гэр бүл Хүүхэд Залуучуудын Хөгжлийн газраас тусгай чиг үүргийн болон бусад төрийн байгууллага, Олон улсын байгууллага, үндэсний сургагч багш нарын багтай хамтран зохион байгуулдаг ажээ. Энэ арга хэмжээгээр дамжуулан хүүхдүүдийг гамшиг ослын үед болон шаардлагатай тохиолдолд өөрсдийгөө болон бусдыг хамгаалах, чадварт сургахаас гадна хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалахад гар бие оролцоход хэзээд бэлхэн байх үүрэг, хариуцлага, чадвар, дадлагыг олгодгоороо энэхүү арга хэмжээ онцлог болдог байна.
Мөн үеэр хурдан хугацаанд галт зэвсэг угсрах болон гэр барих, буулгах, ослын үед анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэх дадлага, гал гарсан тохиолдолд хэрхэн ажиллах зааварчилгаа гээд олон талын мэдлэгээ хүүхдүүд энэ үеэр шалгуулжээ. Энэ жилийн тухайд “Бид эх орны эзэд” хүүхдийн хөгжил, хамгааллын хөтөлбөрт арга хэмжээг хоёр бүсэд зохион байгуулж байна. Тодруулбал Улиастай сумын таван ЕБС-ийн 10 дугаар ангийн 11 бүлгийн 271 хүүхдийг хамруулсан арга хэмжээг энэ сарын 12-13-ны өдрүүдэд Улиастайд зохион байгуулсан ажээ. Харин энэ удаад Их-Уул, Тосонцэнгэл сумын гурван сургуулийн 10 дугаар ангийн есөн бүлгийн 191 хүүхдийг хамруулсан арга хэмжээг тавдугаар сарын 19-21-ны өдрүүдэд Тосонцэнгэл суманд зохион байгуулж дуусчээ.
0 Сэтгэгдэл