Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Долоон тамирчнаас сэргээш илэрчээ

Лондонд болж байгаа зуны ХХХ олимпын үеэр өнөөдрийн байдлаар долоон тамирчин сэргээш хэрэглэсэн нь илрээд байна. Хамгийн сүүлд Сент-Китс болон Невисийн  хөнгөн атлетикч Тамека Уилльямс, узбекийн гимнастикч Луиза Галиулинагаас сэргээш илэрсэн байна. Эхнийхийг нь улсынх нь шигшээ багаас хассан бол узбекийн тамирчныг ОУОХ-ны шийдвэрээр тэмцээнд оролцох эрхийг нь тодорхой хугацаагаар хасчээ. Үүний өмнө албанийн гурван тамирчин, туркийн хүндийг өргөгч, унгарын зээрэнцэг шидэгч, грекийн өндрийн харайгч, 2012 оны дэлхийн аварга Димитрис Хондрокукис нараас мөн сэргээш илэрсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан