Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Х.Баттулга:Монголд номтой цэцэн нь олон болж, зоригтой хийдэг нь цөөн болжээ


Төрийн ордонд зохион байгуулагдаж буй "Монголын Эдийн засгийн чуулган 2018" өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдааныг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэсэн юм. Тэрээр,

"Бүс нутгийн интеграцид нэгдэн орох замаар хөрш орнуудтайгаа ашиг сонирхлоо нэгтгэхгүйгээр бид хөгжихгүй.Монголын эдийн засаг гадаад хүчин зүйлээсээ дэндүү хамааралтай.Өнгөрсөн онд ДНБ 5.1 хувиар өссөн гэдэг нь Хойд Солонгост нүүрсний хориг арга хэмжээнд өртсний үр дүн. Биднээс үл хамаарах гадаад хүчин зүйл нөлөөлж ирсэн. Цаашдаа ч нөлөөлөхөөр байна.

Гадаад харилцаа хурц өөрчлөгдөж байна. Хятадууд АНУ-тай хийх гадаад худалдаандаа буулт хйисэн зэрэг нь гадаад харилцааны өөрчлөлтүүд гарсаар байна. АНУ зүүн Ази дахь Хятадын хүчирхэгжилтийг тэнцвэржүүлэхийг нээлттэй зарладаг болжээ. Шийдлийг холоос хайх хэрэггүй. ҮАБ-ын үзэл баримтлалд ОХУ, БНХАУ-тай харилцах тэнцвэртэй харилцахыг эрмэлзэнэ. Гуравдагч хөрштэй соёл, хүмүүнлэгийн салбарт хамтарч ажиллана гэж заасан байдаг. Иймээс Монгол Улс ойрын хугацаанд ЕвроАзийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээ байгуулах хэрэгтэй юм.ШХАБ-ын гишүүн 8 улстай харилцах харилцаагаа ойрын хугацаанд хөгжүүлэх хэрэгтэй юм.

Татварын орлогыг нэмэгдүүлэх бэлээхэн боломжуудаа бид ашиглахгүй байна. Экспортын барааны бүтээгдэхүүнийг 10-хан нэр төрлийн бүтээгдэхүүн эзэлж байна. ОХУ-тай транзит тээврийн хэлэлцээнд гарын үсэг зурахад бий болсон.Бүс ба зам хөтөлбөрт Монголын оролцоог идэвхтэй болгохоос өөр арга зам үгүй.Монгол Улсыг үеийн үед тэжээж ирсэн мал аж ахуйгаа хөгжүүлвэл бидэнд судалгаа бэлэн байна. Өнөөдөр үүнийг хийх мөнгө, мэдлэг чадвар гэхээсээ улс төрийн зорилго дутсаар байгаа юм.

Эрх баригч Засагт 1.5 жилийн хугацаа үлдлээ. Хийж бүтээх хугацаа байна уу үгүй юу. Монголын эдийн засгийн форум 8 удаа зохион байгуулагдлаа. Өнөөдөр Монголд номтой цэцэн нь олон болж, зоригтой хийдэг нь цөөн болжээ.Та бүхэнд шийдэл гаргах зориг байгаа гэдэгт итгэлтэй байна. Форумын үйл ажиллагаанд амжилт хүсье" гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан