Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АНУ-ЫН ТАГНУУЛЫН ТӨВ ГАЗРЫН ЗАХИРЛААР АНХ УДААГАА ЭМЭГТЭЙ ХҮН ТОМИЛОГДОВ



ВАШИНГТОН. /Америкийн дуу хоолой/.  АНУ-ын Сенатын танхимын гишүүд Жина Хаспелыг Тагнуулын төв газрын /ТТГ/ захирлаар томилохыг дэмжсэн тухай “Америкийн дуу хоолой” агентлаг мэдээллээ.

Өчигдөр явуулсан санал хураалтаар Сенатын танхимын гишүүдийн 54 нь түүнийг ТТГ-ын захирлаар томилохыг дэмжсэн бол 45 нь эсэргүүцжээ. Ингэснээр Ж.Хаспел нь олонхийн саналаар тус газрыг удирдахаар болсон байна. Тус газрын захирлаар эмэгтэй хүн анх удаагаа  томилогдож байгаа нь энэ юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ТТГ-ын захирлын албан тушаалд Ж.Хаспелыг нэр дэвшүүлсэн билээ.  Д.Трамп “Твиттер” хуудсаараа дамжуулан түүнд баяр хүргэсэн байна.

Ж.Хаспел нь ТТГ-т 30 гаруй жил ажилласан туршлагатай нэгэн бөгөөд ТТГ-ын дэд захирлаас тушаал ахиж байна. ТТГ-ын захирлаар ажиллаж байсан Майк Помпео саяхан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга болсон билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан