Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

”ТОКИО-2020” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан тамирчид тэтгэлгээ гардлаа


Олон улсын олимпын хорооноос "Токио-2020" олимпын наадмыг угтан, олимпын хөтөлбөрт багтсан, ганцаарчилсан спортын төрлөөр хичээллэж буй тамирчдад тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлж буй билээ. Олимпын наадамд оролцох эрх авах, цаашлаад медаль хүртэх боломжтой ирээдүйтэй, шилдэг тамирчдыг тус хөтөлбөрт хамрагдаж байна.
Монголын үндэсний олимпын хорооноос, Спорт холбоодын албан хүсэлтийн дагуу тэтгэлэгт хөтөлбөрт нэр дэвшигчдийн тухай албан бичгийг Олон улсын олимпын хороонд илгээн, шалгаруулснаар энэхүү хөтөлбөрт нийт 17 тамирчин хамрагджээ.
Өнөөдөр Монголын үндэсний олимпын хорооны хурлын танхимд "Токио-2020" тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан тамирчдад тэтгэлэг гардуулах ёслол боллоо. Ёслолд Монголын үндэсний олимпын хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган оролцож, тэтгэлэгт хамрагдаж буй тамирчид, дасгалжуулагчид, спорт холбоодын төлөөлөгчдөд амжилт хүсэн, баяр хүргэв.
Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж буй тамирчид нь Олон улсын олимпын хороо, Монголын үндэсний олимпын хороо, Спорт холбоотой дөрөвлөсөн гэрээ байгуулснаар 4 сар тутамд тэтгэлэг хүртэх бөгөөд, 1 сард 250 ам.доллар, дасгалжуулагч 100 ам.доллар, спорт холбооны үйл ажиллагаанд 26 ам.доллар, эм витаминжуулалтад 38 ам.доллар хүртэх юм.
"Рио-2016" олимпын наадмын тэтгэлэгт хөтөлбөрт бокс, чөлөөт бөх, жүдо, буудлага, байт харваа, хүндийн өргөлт, хөнгөн атлетикийн спортын 7 төрлийн 17 тамирчин хамрагдаж байсан билээ.
ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАЖ БУЙ ТАМИРЧИД
Жүдо - Д.Сумъяа, Г.Одбаяр, Л.Отгонбаатар
Буудлага - О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул, Г.Нандинзаяа
Бокс - Б.Чинзориг, Г.Ган-Эрдэнэ, М.Намуун
Чөлөөт бөх - П.Орхон, Э.Бэхбаяр, Т.Тулга, А.Батцэцэг
Таэквондо - П.Тэмүүжин
Хөнгөн атлетик - Д.Гантулга
Байт харваа - Д.Мирослава
Хүндийн өргөлт - М.Анхцэцэг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан