Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Е.Пирожкова Тэргүүн хатагтайг өргөж “дүрсгүйтжээ”


Англи улсын Лондон хотод Зуны олимпийн наадмын нээлтийн ажиллагаанд оролцсон АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама наймдугаар сарын 27-ны өдөр олимпийн тосгонд зочилж тус улсын тамирчиддаа уулзаж байх үеэр чөлөөт бөхийн 63 кг-ийн жингийн тамирчин Елена Пирожкова түүнээс өргөхийг хүсэж зөвшөөрөл аваад өргөн “дүрсгүйтжээ.” Тэргүүн хатагтай Мишель Обама ная гаруй кг-ийн жинтэй эмэгтэй ажээ.

ОХУ-ын Новокузнецк хотоос гаралтай, АНУ-ын тамирчин Е.Пирожкова 2010 онд Москва хотод болсон ДАШТ-нд мөнгөн медаль хүртэж 2011 онд Турк улсын Стамбулд хотод болсон ДАШТ-нд тавдугаар байр эзэлж олимпийн наадамд оролцох эрх авсан юм. 2011-2011 онуудад манай оронд ирж “Mongolian Open” тэмцээнд оролцож байхдаа Гавьяат тамирчин С.Батцэцэг, О.Насанбурмаа нарт ялагдаж 2011 онд хүрэл медаль авч байсан юм.

            МЧБХ, Д.Өлгийсайхан

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан