Хайрхан аялагч клубыг үүсгэн байгуулагчдын нэг, уулын спортын мастер Ж.Бямбасүрэн өнөөдөр 13 цаг 47 минутад /Улаанбаатарын цагаар/ - д оргилдоо бараалхсан байна. Тэрээр Монголын уулчдаас Эверестэд авирсан 7 дахь хүн болж байна.
Ж.Бямбасүрэн нь дэлхийн уулчдын 7 summit буюу 7 тивийн 7 ноён оргилд мөрөө гаргадаг сонгодог хөтөлбөрийг сонгон Европ, Африк, өмнөд болон хойд Америк, Австрали тив, дэлхийн арлуудын тэргүүн оргилуудад 2012 оноос хойш авирсан юм.
Дэлхийн дээвэр гэгддэг 8848м Эверестийн оргилд 2017 оныг дуустал нийт 8,306 хүн оргилд бараалхсан байдгаас Монгол Улсаас МУГТ Б.Гангаамаа, МУГТ Б.Цэвээндаш, МУГТ Г.Өсөхбаяр, ОУХМ Ц.Цогзолмаа, ОУХМ С.Бат-Эрдэнэ , ОУХМ Л.Баярсайхан нар уулчин хүний хүсэл мөрөөдөл болсон дэлхийн зулайд эх орныхоо тугийг мандуулсан түүхтэй юм.