Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хуурамч шатахуун үйлдвэрлэх түүхий эдэд Онцгой албан татвар ногдуулна


Шатахууны чанар муу, нэмэлт бүтээгдэхүүн найруулж хэрэглэгчдийг хохироож буй талаар “Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо”-ноос сүүлийн үед мэдээлж байгаа. Тус холбооноос гэнэтийн шалгалт хийхэд  ШТС, нефть баазуудад бензиний октан  нь стандарт хэмжээндээ хүрэхгүй 4-5 хувийн зөрүүтэй, авто машины асалтын зэрэг 35 байхаас 20 байсан зөрчил илэрлээ гэсэн. Иймд авто машины үйлдвэрлэгчээс заасан шатахуун зарцуулалт илт зөрүү гараад байсан нь үнэн байна хэмээн мэдэгдсэн. Гэхдээ ямар компанийн аль ШТС-ын ямар төрлийн шатахуун гэдгийг зарлаагүй. Одоогоор ГЕГ, УУХҮЯ, АМГТГ, МХЕГ, ШӨХТГ зэрэг байгууллагуудад найруулсан, чанар муу  шатахууны талаарх мэдээлэл хүргүүлж арга хэмжээ авах шаардлага тавиад байгаа билээ.

Хуурамч шатахууны талаар УУХҮЯ-ны Түлшний бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Чулуунбат дараах мэдээллийг хийлээ. Тэрбээр “Газрын тосны бүтээгдэхүүний нарийвчилсан журам гэж бий. Уг журмыг энэ оны эхэнд шинэчилсэн. Үүний дагуу бүх төрлийн авто бензийн, дизелийн түлш, газарын тосны бүтээгдэхүүн, завсарын бүтээгдэхүүнийг тусгай зөвшөөрлөөр импортолж байна. Энэ журмын хэрэгжилтэд ГЕГ, МХЕГ, АМГТГ хяналт тавьж ажилладаг. Хуурамч шатахууны талаар сүүлийн хоёр, гурван жил ярьж байгаа. Энэ нь Онцгой албан татварын хувь хэмжээтэй холбоотой. УУХҮЯ-наас Сангийн яаманд Онцгой албан татварын хувь хэмжээг зохицуулах асуудлыг хүргүүлээд байна. Тухайлбал, керосин, нафта, завсарын бүтээгдэхүүнд Онцгой албан татвар ногдуулах санал гаргасан. Монгол Улсын МNC:2017 216 217 гэсэн стандартаар импортын авто бензин, дизелийн түлшинд ямар нэг нэмэлт бодис хольж борлуулах нь хориотой. АМГТГ-т ажлын хэсэг ажиллаж байна. Одоогоор албан ёсны мэдээлэл ирээгүй байгаа. Манай явуулсан саналыг Сангийн яамнаас Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлж батлуулбал хуурамч шатахууны асуудал цэгцэрнэ” гэв.
“Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо”-ны  мэдээллээс үзвэл Монгол Улсад одоогоор гадаад, дотоодын 30 гаруй компани 22 төрлийн нефтийн нэмэлт бүтээгдэхүүн оруулж ирдэг аж. Өнгөрсөн онд л гэхэд керосин, нафта, техникийн керосин зэрэг  нэмэлт бүтээгдэхүүн 16 мянган тонныг импортолжээ. Үүнд Гаалийн албан татварт ногдуулбал улсын төсөвт 1.2,  Онцгой албан татварын орлогод 30 тэрбум төгрөг тус тус төвлөрөх ёстой байж.

“Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо”-ны тэргүүн О.Бямбадэлгэр: “Манай холбоо Монгол Улсын Засгийн газрыг нефтийн үйлдвэрээ барьж дуустал нь хуурамч шатахуун үйлдвэрлэж борлуулах асуудалтай тэмцэнэ. Бид УУХҮЯ, АМГТГ, МХЕГ, ШӨХТГ зэрэг холбогдох байгууллагуудад  хуурамч шатахуун импортоор  орж ирдэг талаар байнга мэдэгдэж ирсэн ч өнөөдрийг хүртэл тодорхой үр дүнд хүрээгүй. Монголчууд үндэстэн дамнасан корпорациудад хэдий болтол дээрэлхүүлэх юм бэ? Улс төрийн бүлэглэл хэдий болтол ард түмнээ мөлжиж амьдрах вэ? Нефть боловсруулах үйлдвэр баригдахаас өмнө хуурамч шатахууны бизнес хүчээ авч бүтээн байгуулалтыг гацаах үндэс болоод байна” гэсэн билээ.

“Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо”-ны удирдах зөвлөлийн гишүүн Сайнбаяр: Багахангай дүүрэгт байдаг "Трафигура" гэх компани хуурамч шатахууны туслах бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Дэлхийн 36 оронд салбартай. Нефть, химийн бүтээгдэхүүнийг холих эрхтэй  компани. Хуурамч шатахууны туслах бүтээгдэхүүнийг яг баттай зарж байгаа газар бол Багахангайд байгаа. "Трафигура" компани  Монгол  Улсад бүр монополь болчихсон. Энэ компани хуурамч шатахуун болон  дагалдах бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Тэрийг нь бид бүхэн хэрэглэж байна.  Энэ асуудлыг хэн шийдэх  юм бэ?  Яагаад Сангийн сайд нь энэ асуудлыг дээш нь  тавиад компаниудаас татвар авч болдоггүй юм бэ?  Уг нь Монгол Улс нефтийн ордтой, нефтийн нөөцтэй.  Гэвч бүх нөөц Хятад  руу гардаг.  Эргээд бидэнд юу ирж байна  вэ? Керосин, нафта зэрэг нэмэлт бүтээгдэхүүнийг жилд дунджаар 100 мянга гаруй тонныг оруулж ирдэг. Эдгээр нэмэлт бүтээгдэхүүн нь хуурамч шатахуун гаргах түүхий эд болдог. Өдөртөө 280 гаруй вагон нефтийн нэмэлт бүтээгдэхүүн Зам-Үүдийн боомтоор орж ирж байна. Нэмэлт бүтээгдэхүүнээр хуурамч шатахуун үйлдвэрлэх бас нэг шалтгаан бол Гаалийн болон Онцгой албан татварын хөнгөлөлт. Өндөр татвартай автобензин оруулж ирэхийн оронд татваргүй нэмэлт бүтээгдэхүүнээр шатахуун “нэрэх” нь ашиг орлоготой бизнес нь болчихсон” хэмээж байв.

0 Сэтгэгдэл
nuguu barina geed surjigneed bgaa neftiin uildveriig ni ali hediin barichihsan yum bishuu
Хамгийн их уншсан