Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бүтээлч багш нар салбарынхандаа хандаж уриалга гаргана


Монголын ахмад багш нарын холбооноос санаачлан БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр Бүтээлч ахмад багш нарын зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгуулж байна. Гурав дахь удаагаа болж буй уг зөвлөгөөнд сургалт хүмүүжлийн ажлыг шавь нарынхаа дунд үр бүтээлтэй гүйцэтгэж байгаад өндөр насныхаа тэтгэвэрт гарсан ахмад багш нар бүтээлч ажлаараа шалгаран оролцож байгаа ажээ. Энэхүү зөвлөгөөн ахмад багш нараа хүндэтгэх, хайрлах, тэднийг алдаршуулах, сурган хүмүүжүүлэх туршлагыг нь залуу үеийнхэнд өвлүүлэх зорилготой юм.
Бүтээлч ахмад багш нарын зөвлөгөөнд БСШУС-ын дэд сайд Б.Ганбаяр оролцож үг хэлсэн бөгөөд БСШУС-ын сайдын зөвлөх, шинжлэх ухааны гавьяат ажилтан, доктор, профессор А.Цанжид зөвлөгөөнийг удирдаж байгаа юм байна. 
Зөвлөгөөнд Монголын ахмад багш нарын холбооны тэргүүн, гавьяат багш Д.Амар, тус холбооны гүйцэтгэх захирал, гавьяат багш Ц.Амгалан, ардын багш Т.Алтанцэцэг, ШУТИС-ийн захирал Б.Очирбат, Монголын ахмад багш нарын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, гавьяат багш Ц.Сарангэрэл, Хэнтий аймгийн ахмад багш нарын  холбооны тэргүүн Ж.Сүхбаатар, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын ахмад багш, гавьяат багш Ш.Оюун, Өвөрхангай аймгийн Хархорин сумын ахмад багш Д.Дэнсмаа, Барилгын коллежийн ахмад багш М.Тогоо, сургуулийн өмнөх боловсролын ахмад багш, МУБИС-ийн хүндэт профессор П.Дулмаа  нарын олон бүтээлч ахмад багш нар үг хэлж, илтгэл тавьж хэлэлцүүлж байна.
Бүтээлч багш нарын зөвлөгөөнд оролцогчид ахмад багш нараа хайрлаж,  хүндэтгэх, тэднээр бахархах, үлгэр дууриал авч суралцах талаар нийт багш нар, боловсролын салбарынханд хандан уриалга гаргах ажээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан