Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

610 мянган га бэлчээрийн үлийн цагаан оготно устгахад 1.7 тэрбум төгрөг зарцуулна


Бэлчээрийн доройтол сүүлийн жилүүдэд улам нэмэгдэж буй. Үүний нэг шалтгаан нь үлийн цагаан оготно хэмээдэг. Энэ жил  үлийн цагаан оготно устгаж 610 мянган га бэлчээрийн талбайг эргэлтэд оруулна хэмээн ХХААХҮЯ-наас мэдээллээ.
 Уг ажилд  төсвөөс 1.7 тэрбум төгрөг зарцуулахаар баталсан байна. 
Монгол Улс өнгөрсөн оны эцэст  66.2 сая толгой мал тоолсон.  Энэ хавар 16 сая 318  мянган эх мал төллөж  15 сая 465  мянган төл бойжиж байна. Статисткийн мэдээллээс үзвэл энэ оны эхний улиралд өвөлжилт хүндэрч малын зүй хорогдол 1.1 саяд хүрсэн байдаг. Үүнийг өмнөх жилтэй харьцуулбал 4.2 дахин буюу 849 мянгаар өссөн үзүүлэлт. Мөн өвчнөөр хорогдсон малын 21.2  мянгад хүрэв.  
 Засгийн газрын “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” гэж бий. Энэ хүрээнд “Ноолуур” хөтөлбөр багтсан. Ингээд  ноолуураар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортыг нэмэгдүүлэх зорилгоор “Ноолуурын хөгжил сан”-г байгуулахаар болжээ.
Уг санг  500 хүртэл тэрбум төгрөгийн тогтмол эх үүсвэртэй байлгахаар төлөвлөв.  Энэ мөнгийг бүрдүүлэхээр ажиллаж байна хэмээн ХХААХҮ-ийн сайд  Б.Батзориг мэдээлэв.
Засгийн газар “Малын өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын үржүүлэг, селекцийн ажил, үйлчилгээ”-г жил бүрийн 05 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл орон даяар явуулах шийдвэр гарган  ажиллаж эхэлсэн. Ингээд энэ онд 7.2 сая тун шүлхийн вакцин худалдан авах юм. Одоогоор 4.5 сая тун вакциныг аймгуудад хуваарилан тусгай зориулалтын тээврийн хэрэгслээр хүргэж, гүйцэтгэсэн байна. Мөн ОХУ-ын хүмүүнлэгийн тусламжаар 1.6 сая тун вакцин нэмж авахаар болжээ.

ХХААХҮЯ-ны мэдээллээр 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажилд 45.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэсэн.  Засгийн газрын 186 дугаар тогтоолоор 700.0 сая төгрөгийг аймгуудын Засаг даргын Тамгын газарт, төсвийн тодотголоор 40.0 тэрбум төгрөгийг малчдын өвс, тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэхэд, 4.5 тэрбум төгрөгийг аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэхэд зориулан санхүүжүүлсэн тооцоо гарлаа.
Мөн Засгийн газрын нөөц сангаас 9.2 тэрбум төгрөг гаргаж өвөлжилт хүндэрсэн үед хэрэглэжээ. Тухайлбал,  Улсын онцгой комиссын дүгнэлтийг үндэслэн Засгийн газрын гурван удаагийн тогтоолоор Улсын нөөцийн 10500 тонн өвсийг үнэгүй, 8000 тонн тэжээлийг 50 хувь хямдруулах, зарим аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар, Онцгой байдлын газар, хүн эмнэлэгт ариутгалын болон үйлчилгээний автомашин 27-г, таван нэр төрлийн малын эм бэлдмэл, ариутгалын бодис, ОБГ-уудад хүнсний зүйл, аймаг бүрт 110 сая төгрөг олгосон байна.
Үндэсний үйлдвэрт малын гаралтай түүхий эдээ тушаасан малчдад урамшуулал олгодог. Энэ хүрээнд 20.2 мянган тонн ноос, 3.1 сая ширхэг арьс шир тушаасан малчдад 35.2 тэрбум төгрөгийн урамшуулал олгосон аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан