Хятад зэвсэглэлээ сайжруулах, өөрсдөө үйлдвэрлэх талаар нэлээд ажиллаж буй. Ингээд өөрийн улсын үйлдвэрлэсэн нисэх онгоц тээгч хөлөгөө өчигдөр өглөө альяны хөлөг онгоц үйлдвэрлэлийн заводоос усанд тавин туршиж эхэллээ хэмээн мэдээллийн “Синьхуа” агентлаг дамжууллаа. Эхний ээлжинд хөлгийн тэнцвэрт байдал, цахилгаан сүлжээ, бусад тоноглолыг шалгах гэнэ. Харин хөлгөө усанд хэдийн хугацаанд явуулж турших талаар мэдээлээгүй байна.
Үүний өмнө өнгөрсөн оны дөрөвдүгээр сард хятад бас нисэх онгоц тээвэрлэгч 001А ангиллын нэг хөлөг усанд тавьсан байдаг. Энэ хөлгийг 2020 онд флотын зэвсэглэлд нийлүүлнэ хэмээн мэдээлсэн билээ. Өнөөдөр Хятадын Тэнгисийн цэргийн хүчинд зөвлөлтийн нисэх онгоц тээвэрлэгч хүнд “Варяг” загвараар БНХАУ-д шинэчлэн тоноглосон ганц “Ляонин” хөлөг л явж байгаа юм. Үүнийг 1990-ээд оны сүүлчээр Украинаас худалдаж авсан юм хэмээн lenta.ru мэдээлсэн байна.