ЗХУ-ын баатар Дарма Жанаевич Жанаевын нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үеийн олон улсын тэмцээн ОХУ-ын Буриад улсын Кижинга районд тавдугаар сарын 8-9-нд боллоо. Аугаа эх орны дайны 73 жилийн ойд зориулагдсан тэмцээнд манай улсаас чөлөөт бөхийн ОУХМ, олон улсын шүүгч Г.Амархүүгээр ахлуулж, Ж.Баярхүү, Г.Ганхөлөг дасгалжуулагчтай Дархан-Уул аймаг, “Мегастарс”, Г.Цэрэнпунцаг дасгалжуулагчтай “Хангарьд”, Г.Нямбаяр дасгалжуулагчтай ТСБТСДуС, Н.Баатар дасгалжуулагчтай Сонгинохайрхан дүүрэг, Б.Доржхорол дасгалжуулагчтай “Говийн бөх” клуб, Б.Батзаяа дасгалжуулагчтай Сэлэнгэ аймаг гээд нийт 90 тамирчин Кижингагийн дэвжээнд зодоглов.
42 дахь удаагийн тэмцээнд Монгол, ОХУ-ын Якут, Улаан-Үд, Агь, Хиагт, Эрхүүгийн нийт 500 гаруй тамирчин хөвгүүдийн 16, охидын найман жинд өрсөлдсөн бөгөөд манай өсвөрийн бөхүүд зургаан алт, таван мөнгө, 14 хүрэл, нийт 25 медаль хүртэн бахдам амжилт үзүүллээ. Тус тэмцээнийг манай улсаас олон улсын шүүгч Л.Жаргалсайхан дэнсэлсэн юм.
МЕДАЛЬ ХҮРТСЭН ТАМИРЧИД
ХӨВГҮҮД:
28 кг: Ц.Мянганбанзрагч (Дархан-Уул, Мегастарс) - хүрэл
41 кг: Г.Ганпүрэв (Дархан-Уул, Мегастарс) - хүрэл
45 кг: М.Нарангарав (Архангай) - хүрэл
51 кг: Б.Цэндсайхан (Сонгинохайрхан дүүрэг) - хүрэл
60 кг: М.Сүхбат (Говийн бөх) - хүрэл
- Ж.Далайдорж (Баянхонгор) - хүрэл
71 кг: А.Цэрэн-Очир (Дархан-Уул, Мегастарс) - мөнгө
- Б.Мөнхдаваа (Сонгинохайрхан дүүрэг) - хүрэл
80 кг: Мягмарсүрэн (Хангарьд) - мөнгө
+80 кг: Билгүүнтөгс (БТСДуС) - алт
ОХИД:
37 кг: Ө.Хулан (Дархан-Уул, Мегастарс) - хүрэл
- Аззаяа (Хангарьд) - хүрэл
43 кг: О.Солонго (Дархан-Уул, Мегастарс) - алт
- Ү.Ундралмаа (Дархан-Уул, Мегастарс) - хүрэл
46 кг: Ц.Халиун (Хангарьд) - алт
- Б.Ганцэцэг (Дархан-Уул, Мегастарс) - мөнгө
- Э.Золжаргал (БТСДуС) - хүрэл
49 кг: Б.Даариймаа (Сэлэнгэ) - мөнгө
53 кг: Т.Алтжин (БТСДуС) - алт
- А.Анужин (Сэлэнгэ) - хүрэл
57 кг: Цэнд-Аюуш (Чингэлтэй дүүрэг) - алт
- Жаргалмаа (Тулгат) - хүрэл
+57 кг: Д.Цогзолмаа (Говийн бөх) - алт
- Т.Мянганбаяр (Говийн бөх) - мөнгө
- Д.Халиун (Дархан-Уул, Мегастарс) - хүрэл