Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.Мандахнаран дэлхийн чансааг дахин өнгөллөө


Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Каспийск хотод болсон Европын АШТ, Перугийн нийслэл Лимад болсон Пан Америкийн АШТ-ий дараа эрэгтэйчүүдийн дэлхийн чансааг шинэчлэн гаргасан байна. Гуравдугаар сард Бишкект болсон Азийн АШТ-ий дараагаар гавьяат тамирчин Г.Мандахнаран, ОУХМ Н.Золбоо, Л.Төртогтох, Ц.Цогбадрах гэсэн манай дөрвөн бөх дэлхийн чансааг тэргүүлсэн билээ. Тэгвэл Европ, Пан Америкийн аваргын дараа чансаанд нэлээд өөрчлөлт орж, 74 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Ганзоригийн Мандахнаран 32 оноогоор дэлхийг чансааг өнгөлсөн хэвээр үлдэж, үлдсэн нь чансаа буурав. 57 кг-д Цэвээнсүрэнгийн Цогбадрах 57 кг-ын жинд 32 оноотой аман хүзүүдэж, Лувсандоржийн Төртогтох 92 кг-д 27, Нацагсүрэнгийн Золбоо 125 кг-д 35 оноотой гуравдугаар байрт бичигджээ. Манай хойд хөрш ОХУ-ын бөхчүүд эрэгтэйчүүдийн дэлхийн чансаанд хүч түрэн орж ирлээ. Г.Мандахнаран гавьяатаас гадна 125 кг-д АНУ-ын Ник Гвяздовски нараас бусад бүх жинд Оросын бөхчүүд чансааг тэргүүлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан