Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Импортын мод, модон бүтээгдэхүүний гааль, НӨАТ-д төлсөн 97.8 сая төгрөгийг татвар төлөгчид буцааж олгоно


Энэ оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 01 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд импортоор оруулж байгаа тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан /OSB/, стандартын дагуу хийгдсэн угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцэд ногдлуулсан гааль, НӨАТ-ын татвараас чөлөөллөө. Харин импортын гуалинг дээрх татвараас чөлөөлөөгүй байна. Мөн уг шийдвэр хэрэгжих хүртлэх хугацаанд төлсөн татварыг аж ахуйн нэгжүүдэд буцаан олгох аж.
 Энэ оны эхний улирал буюу 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл аж ахуйн нэгжүүд 97.8 сая төгрөг төлсөн  судалгаа гарлаа. Эдгээр бүтээгдэхүүнийг өнгөрсөн  5 жилийн хугацаанд гааль, НӨАТ-аас чөлөөлөхөд, нийтдээ 19 орчим тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт үзүүлсэн тооцоо гараад байна.  Өөрөөр хэлбэл, таван жилийн дунджаар үзэхэд жилдээ энэ чиглэлийн аж ахуйн нэгжүүд 2.5-3 тэрбум төгрөгийн татвар төлдөг гэсэн үг юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан