Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан тэнхимийн гишүүд орон нутагт ажиллаж буй. Ажлын хэсэгт БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, ХНХ-ын сайд С.Чинзориг тэргүүтэй албаныхан багтаж байна. Тэнхимийн гишүүд өчигдөр, өнөөдөр Говь-Алтай аймагт ажиллаж байна.
Тэнхимийн гишүүд өчигдөр аймгийн иргэдтэй уулзсан бол өнөөдөр БСШУС-ын сайд салбарын багш, ажилчидтайгаа уулзлаа.
Тус аймагт төрийн өмчийн 27, хувийн өмчийн 1, нийт 28 сургуульд өдрийн ангийн 501 бүлэгт 11358, дүйцсэн хөтөлбөрөөр 382, нийт 11,740 сурагч суралцаж байна. Ерөнхий боловсролын 5 ангийг 1034, 9 дүгээр ангийг 1070, 12 дугаар ангийг 908 сурагч тус тус 2018 онд төгсөнө.
ЕБС-ийн 21 сургуулийн 2677 орны хүчин чадалтай стандартын 24, стандартын бус 6 дотуур байранд 1491 сурагч амьдрах хүсэлт гаргаж, бүрэн хамрагдлаа. Дотуур байранд амьдарч байгаа хүүхдийн 1322 нь малчны хүүхэд байгаа нь байранд амьдарч буй сурагчдын 88,7 хувийг эзэлдэг.
Ерөнхий боловсролын сургуульд 1323 хүн ажиллаж байгаагийн 53,1 хувь буюу 703 үндсэн багш ажиллаж байна. Аймгийн хэмжээнд зөвлөх 5, тэргүүлэх 159, заах аргазүйч 275 багш ажиллаж байна. Нийт багш нарын 62,4 хувь нь мэргэжлийн зэрэгтэй багш ажиллаж байна.
Сургуулийн өмнөх боловсролын 29 цэцэрлэгийн 148 бүлэгт 4572 хүүхэд хүмүүжиж байгаагаас 3580 нь цэцэрлэгийэ ангид, 992 нь хувилбарт сургалтаар суралцаж байна. Энэ хичээлийн жилд 1080 хүүхэд шинээр элсэж, халамж эдэлдэг 27, хөгжлийн бэрхшээлтэй 33 хүүхэд хүмүүжиж байна. Бүлэг дүүргэлт 31 байна.
СӨБ-ын байгууллагад 513 хүн ажиллаж байгаагийн 131 нь үндсэн багш, 116 нь туслах буюу нийт ажиллагсадын 48,1 хувийг эзэлж байна.