Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЛИССАБОНД ОРОСЫН ЭЛЧИН САЙД ТААЛАЛ ТӨГСЧЭЭ



МОСКВА. /ТАСС/. ОХУ-ын Элчин сайд Олег Белоус Португалын нийслэл Лиссабон хотод 66 насандаа гэнэт таалал төгссөн тухай Оросын ГХЯ мэдэгдэв.
 
Тус яамны мэдэгдэлд “Португал дахь Оросын Элчин сайд Олег Белоус 2018 оны тавдугаар сарын 8-нд Лиссабон хотод гэнэт таалал төгссөн тухай мэдээг дуулгаж байгаадаа ОХУ-ын ГХЯ гүнээ харамсч байна” гэжээ.
 
О.Белоус нь Москвагийн олон улсын харилцааны их сургууль төгсөн ГХЯ-нд ажилд орж байжээ. Тэрбээр Европын хамтын ажиллагааны газрын захирал, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад Оросын байнгын төлөөлөгчөөр ажиллаж байсан байна. 

Тэрээр 2001-2013 онд  ГХЯ-ны Европын газрын захирлаар ажилласныхаа дараа ОХУ-аас Португалд суух Элчин сайдаар томилогдож байжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан