Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хятадын коммунист намын гишүүнд бүх насаар нь хорих ял оноолоо


БНХАУ /CNN/ БНХАУ-ын Коммунист намын нарийн бичгийн дарга, Чунцин хотын захирагч асан Сунь Чжэнцай авлигын хэрэгт холбогдон 2017 онд суудлаасаа  буусан бөгөөд өнөөдөр Тань жин хотын дээд шүүхээс түүнд бүх насаар хорих ял оноожээ.
Сунь Чжэнцай шүүхийн шийдвэрийг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрөн давж заалдахгүй гэдгээ мэдэгджээ. Тэрээр “Би чин сэтгэлээсээ өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, харамсч байна” хэмээжээ.
Тэрээр 2002-2017 онд төрийн албан тушаал хашихдаа 27 сая ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгийг авлигын замаар авсан болох нь тогтоогдсон бөгөөд хэргээ хүлээсэн  байна.
Энэ жил 54 настай Сунь Чжэнцай нь Коммунист намын нөлөө бүхий удирдагчдын нэг байсан бөгөөд Ши Зиньпин даргын ойрын зөвлөх, намын өндөр албан тушаалтнуудын залгамжлагч байхаар нэрлэгдэж байсан юм.
БНХАУ-ын дарга Ши Зиньпины тушаалаар 2012 оноос хойш намын дээд албан тушаалтантай холбогдох авлигын хэрэгт ноцтой анхаарал хандуулж эхэлсэн бөгөөд өдий хүртэл 1 сая орчим намын гишүүнийг хээл хахуулийн хэрэгт холбогдуулан арга хэмжээ авч эхэлсэн юм. 
Энэхүү шийдвэрийг зарим шинжээчид Ши Зиньпин өөртэй нь өрсөлдөхүйц улстөрч, удирдагчдыг өөрийн замаас зайлуулах арга хэмээн таамаглаж байна.
Сунь Чжэнцайгаас өмнө БНХАУ-ын Худалдааны сайд асан Бо Силлай мөн авлигын хэргээр бүх насаараа шоронд хорих ял авсан аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан