Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

В.Путин анх удаа тэргүүн хатагтайгүйгээр тангаргаа өргөнө


ОХУ-ын Ерөнхийлөгчөөр дөрөв дэх удаагаа сонгогдоод байгаа Владимир Путин өнөөдөр Москвагийн цагаар яг үд дунд 12:00 цагт тангаргаа өргөнө. Ёслолын эхэнд В.Путин ажлынхаа өргөөнөөс гарч Кремлийн нэгдүгээр корпус Кремлийн Их ордон чиглэн ирж Георгиевскийн болон Александрвскийн танхимаар өнгөрч Андреевскийн танхимд орж ирэн тангаргаа өргөнө гэж Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков хэлсэн байна. Улмаар Сүмийн талбайд гарч ирэн Кремлийн хорооны парад үзээд, Благовещенскийн сүмд мөргөл үйлдэх гэнэ. ОХУ-ын түүхэнд зургаа дахь удаагаа болох Ерөнхийлөгчийн тангараг өргөх энэ ёслолд В.Путиний сонгуулийн кампанид оролцсон сайн дурын 200-250 хүнийг урьсан юм байна. “Ёслолд Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр төрийн тэргүүнд тусалсан итгэлт хүмүүс, янз бүрийн хөдөлгөөн, төрийн бус байгууллагын төлөөлөгчид ирнэ” гэж Песков дурджээ. Өмнө нь 2000, 2004, 2012 оны тангараг өргөх ёслолд гэргий Людмила Александровнатай хамт ирж байсан Владимир Путин энэ жил анх удаагаа гэргийгүйгээр ирж байна. Путиний тангараг өргөх ёслолд дотоод гадаадын 3000 орчим хүн оролцох юм байна. Владимир Путин өнгөрсөн гуравдугаар сарын 4-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд нийт сонгогчдын 63,75 хувийн санал авч ялсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан