Казахстаны Атырау хотод боксын олон улсын “А” зэрэглэлийн тэмцээн өнгөрсөн сарын 25-наас энэ сарын 1-нд болов. Тэмцээнд Монгол, Казахстан, Узбекистан, Кыргызстан, Иран, ОХУ-ын 100 гаруй тамирчин зөвхөн эрэгтэйчүүдийн 10 жинд өрсөлдлөө. Энэ тэмцээнд Монголоос Олон улсын боксын холбооны дасгалжуулагч Х.Хайнарын удирдлага дор дөрвөн боксчин хүч үзэхэд 56 кг-ын жинд А.Нурлан алт, 64 кг-д Э.Цэндбаатар, 69 кг-д Б.Сүххуяг хүрэл медаль хүртсэн байна. Сонирхуулахад дээрх баг тамирчид тиус улсын Атырау, Алматы, Астана гэсэн гурван хотод болох цуврал тэмцээнүүдэд оролцох бөгөөд ЗГХА, Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц "Токио-2020" олимпын наадамд амжилт үзүүлэх боломжтой залуу тамирчдаа бодлогоор дэмжин Казахстанд хамтарсан бэлтгэл сургуулилт хийхэд нь олон талаар дэмжлэг үзүүлжээ.