Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

”Пёнчан-2018”-д оролцож буй ОУХМ Б.Ганболд өнөөдөр хурд хүчээ сорино


"Пёнчан-2018" өвлийн XII паралимпын энэ удаагийн наадамд 51 улсын 500 гаруй тамирчин 6 спортын 80 багц медалийн төлөө өрсөлдөж байна. Өвлийн паралимпод уулын цана, гүйлтийн цана, биатлон, хоккей болон кёрлингийн төрлүүд багтдаг байсан бол энэ удаад сноубордын спорт анх удаагаа багтаж буйгаараа онцлогтой. Харин манай улсын баг тамирчид өвлийн паралимпын наадамд 4 дэх удаагаа мөрөө гаргаж байгаа билээ.
ОУХМ Б.Ганболд өнгөрсөн онд Германы Финстрау хотноо зохион байгуулагдсан Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 9 дүгээр байрт шалгарч "Пёнчан-2018" паралимпын наадамд оролцох эрхээ баталгаажуулсан. Тэрээр гүйлтийн цанын 1 км, 10км, 20 км-ийн зайд, энэ сарын 12, 14, 17-ны өдрүүдэд хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрээ сорин уралдах хуваарьтай юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан