Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

М.Фэлпс медалиас мултарлаа


Усанд сэлэлтийн олимпын хоёр удаагийн аварга Майкл Фэлфс 400 метрийн төрөлд медальт байрнаас мултарчээ. Энэ төрөлд Лоштэ алтан медаль хүртэж британичуудын анхны медалийг хүртлээ. Хоёрдугаар байрт бразилийн Тиаго Барейра орж, хүрэл медалийг японы тамирчин Хосукэ Хагино хүртэв. Алтан медаль хүртсэн Лоштэ “Би шоконд орж орхилоо. Гэхдээ би ялна гэдэгтээ итгэлтэй байсан. Үүнийг хийж чадлаа” хэмээн ярьсан байна. Харин Фэлфс хэлэхдээ “Тэр бүх чадлаа дайчиллаа. Энэ бүхний дараа түүнд ямар байгааг түүнтэй ярилцаж мэдмээр байна” хэмээжээ. Өнөөдөр манай цагаар 7 цагт эмэгтэйчүүдийн 100 метрийн сэлэлтэд манай тамирчин Г.Оюунгэрэл өрсөлдөнө. Тамирчиддаа амжилт хүсье.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан