Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Германы эрдэмтэд 3000 гаруй багшийг хамарсан зөвлөгөөн зохион байгуулж байна
БСШУСЯ, НИТХ, Нийгмийн хөгжлийн хороо, Нийслэлийн боловсролын газар хамтран “Монгол хүн бэлтгэхэд ЕБС-ийн үүрэг оролцоо” сургалт зөвлөгөөн өнөөдөр UB Palace-т эхэлнэ
Зөвлөгөөнд 3000 гаруй багш нар оролцох бөгөөд дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх шалгалтанд хэрхэн бэлтгэх, ОУ-ын болосролын шинэ ойлголт, Даалгаврын шинэ соёл нэвтрүүлэх талаар Германы Posdam их сургуулийн доктор, профессорууд илтгэл тавина.
Мөн “Монгол хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх боломж”-ийн талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг хийх юм. ОУ-д хүлээн зөвшөөрөгдсөн PISA шалгалтын тухай Хүн амьдрал дээр юуг мэддэг, юуг чаддаг байх нь хамгийн чухал вэ? цаашлаад Монгол Улсын боловсрол дэлхийд хаана явна вэ? гэдгийг PISA нэрээр дэлхий дахин танигдсан 15-16 настай сурагчдаас авдаг 3 жил тутмын судалгаа ОУ-ын түвшинд харьцуулалт хийх боломжийг олгодог.
Ерөнхий боловсрол буюу албан боловсролын төгсөлтийн үед авдаг энэхүү шалгалт хүүхдүүдийн 15 нас хүртэл олж авсан мэдлэг, чадвар орчин үеийн нийгмийн амьдралын оролцоонд ямар ач холбогдолтой болох талаар судалгаа юм байна.
Сүүлийн жилүүдэд TIMSS PISA PIRLS гэх мэт ОУ-ын шалгалтууд бий болж, дэлхийн улс орнууд энэхүү шалгалтуудын гүйцэтгэлийн үр дүнд ихээхэн ач холбогдол өгдөг болсон.
Тус шалгалтуудад дээгүүр орж, байр эзлэхдээ гол нь биш, тухайн улсын боловсролын стандарт ОУ-ын стандарттай хэрхэн дүйж байгаа эсэхийг олж мэдэхээс гадна хамгийн сайн боловсрол эзэмшүүлж буй орнуудын боловсролын онцлог, нөгөө талаас судалгаанд хамрагдсанаар бусад улс орнуудын сурагчдын сурах чадварыг харьцуулах, боловсролын салбарт зөв шийдвэр гаргах нөлөөг үнэлэх боломжийг олгодог байна.
PISA юуг шалгадаг вэ?
-Хүүхдүүдэд олгож буй мэдлэг чадвар, орчин үеийн нийгмийн оролцоонд зайлшгүй чухал хэрэгцээт чадварыг бий болгож буй эсэх
-Тухайн орны түүх, соёл, уламжлалын залгамж байдлыг хангаж байгаа эсэх
-Хүүхдүүд мэдлэгийг амьдралын олон нөхцөл байдалд асуудлыг шийдвэрлэхэд шилжүүлэх ашиглах чадвартай эсэх
-Эдийн засагт мэдлэгийг эргэлтэнд оруулах, хүн сурч мэдсэнээ мэдэх биш хийх, амьдралд хэрэглэх чадварыг шалгадаг байна.
РISA-гийн үр дүн Финланд улсын боловсролын салбар өндөр хөгжсөн гэдгээрээ 2000 оноос хойш РISA шалгалтын дүнгээр тэргүүлэх байруудыг эзэлдэг.
Финландад хүүхдүүд 7 настайдаа сургуульд элсэн орж богино цагаар хичээллэдэг бөгөөд тэдэнд гэрийн даалгавар бага өгдөг, шалгалт цөөн авдаг хэдий ч сургалтын чансаагаараа дээгүүр ордог.
Финланд улсын сургуулиуд багш нарыг маш өндөр шалгуураар авч өөрийн арга барилаар хичээлээ заахыг зөвшөөрдөг бөгөөд шилдэг соён гэгээрүүлэгчтэй орон гэж тооцогддог тул Финландын сургуулиуд жуулчдын хамгийн ихээр очдог газруудын нэг болсон юм.
Гэхдээ Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын 2015 онд явуулсан РISA /Олон Улсын сурагчдын үнэлгээний хөтөлбөр/-гийн шалгалтаар Сингапур улсын сурагчид математик, байгалийн шинжлэх ухаан, уншлагын чадвараараа дэлхийд тэргүүлсэн байна. Сингапур улс сүүлийн 3 жил дараалан шалгалтад тэргүүн байр эзэлжээ.
0 Сэтгэгдэл